Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Эссе хэрхэн бичих вэ?

Гадаадын их, дээд сургуулийн
өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага
зайлшгүй
гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын
гишүүдэд
танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм. Их дээд сургуульд өргөдөл
гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй,
өөрийн
зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог.



Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах
ёстой
асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ
өөрийгөө
хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг.


Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн
хүний
тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр.



Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын
гишүүд
зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг
хувь хүн
талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн
тухай,
жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын
тухай эсвэл
сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт
төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж