Дэлхийд ганц Монгол наадам төгс сайхан боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Дэлхийд ганц Монгол наадам төгс сайхан боллоо

Монгол хүмүүн болж төрснөөрөө омогшин баярлаж, дэлхийд ижилгүй үндэс угсаагаараа бардамнан хөөрөх сэтгэлийг бадрааж байдаг үндэсний их баяр наадмаа хэн, хэрхэн яаж тэмдэглэх нь зэрэг зиндаа, байр сууриа илэрхийлэх бас нэгэн хэмжүүр болжээ.

Бөхийн бяр, уяачдын сунгааг урьдчилан сорьж шалгадаг нутаг нутгийн галууд наадмын өмнөх болон дараах өдрүүдийн сонин сайхныг нэмэх их хөлийн газар. Эрээн асар дэрвүүлсэн наадамчдын галуудаар бууж мордох зочдын гоёл, идээ будааны өнгө, хөөр хөгжил нь монголчууд үндэсний их баяр наадмаа жилээс жилд өргөн дэлгэр, улам бүр төгс төгөлдөр тэмдэглэх болсныг илтгэж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж