Шинэ Зеландын нэгэн алтны уурхайд гарсан галын улмаас 28 уурхайчны амь нас үхлийн ирмэгт байсан ч аврах ангийн ажилчид шуурхай ажиллаж, уурхайчдыг аварчээ. Албаны мэдээгээр Шинэ Зеландын газрын ховор баялгаар алдартай Вайхи хот дахь алтны уурхайд өглөөний 05.00 цагийн орчимд гал гарсан байна. Азаар гэмтэж, бэртсэн хүн байхгүй гэнэ.
Гал гарч эхлэх үед уурхайчид газар доор байрлах уурхайн хоргодох байранд орж чадсан байна. Аврагчдын мэдээлж байгаагаар тус уурхайд хоргодох байр гурав байдаг бөгөөд нэг нь галд автаж, үлдсэн хоёроос нь ийнхүү уурхайчдыг эсэн мэнд аварч чадсан байна. Галын шалтгааныг их хэмжээний хий алдагдсантай холбоотой хэмээн таамаглаж байгаа юм.
Өмнө нь 2010 онд Шинэ Зеландын баруун зүгт орших “Pike River Mine” чулуун нүүрсний уурхайд мөн их хэмжээний метаны хий алдагдсаны улмаас гал гарч байжээ.
Э.АНХТУЯА