Монголын Урчуудын эвлэл, түүний дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургууль, БНСУ-ын Тэжон хотын Олон улсын соёлын төвөөс хамтран жил бүр уламжлал болгон Монголын залуу уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг “Grand art-4” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаант үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд өнөөдөр 16.00 цагт нээгдэх гэж байна.
Энэхүү уралдааныг дэмжин Өмнөд Солонгосын “Жүндуилбу” сонин, Тэжон хотын “TJB” телевиз, ивээн тэтгэгчээр “UPC”, “PIJA-2001” компаниуд оролцож байгаа юм. Үзэсгэлэнд 18-35 насны залуу уран бүтээлчид оролцдог бөгөөд уран зураг, уран баримал, монгол зураг, зураасан зураг, уран бичлэг, холимог техник гэсэн таван төрөл тус бүрээс нийт 10 бүтээл шалгаруулж, үүнээс гран-при шагналтыг тодруулах юм. Шагнал гардуулах ёслол өнөөдөр 16.00 цагт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно. Харин “Grand art-4” дүрслэх урлагийн үзэсгэлэн долдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Г.ДАША