Италийн 13 банкны зээлжих эрхийг бурууллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Италийн 13 банкны зээлжих эрхийг бурууллаа

Олон улсын “Moody’s” агентлаг Италийн 13 банкны зээлжих эрхийн зэрэглийг буурууллаа. Энэхүү жагсаалтад "Intesa SanPaolo",  "Unicredit", “Intesa Sanpaolo”,” Banca Carafirenze”, “Banca IMI” зэрэг тус улсын томоохон банкууд багтсан байна. “Moody’s” агентлаг нь энэ сарын 13-нд евро бүсийн санхүүгийн байдал муудаж болзошгүй гэсэн таамаглалын үүднээс Италийн өрийн бичгийн зэрэглэлийг А3-аас Ваа2 болтол хоёр шат бууруулсан билээ. Тус улсын Засгийн газрын өр цаашид нэмэгдэх эрсдэл нь санхүүгийн салбарт нөлөөлж эхэлсэн нь ийнхүү банкуудын зээлжих эрхийн зэрэглэлийг буруулах шалтгаан болсон хэмээн агентлагийн зүгээс тайлбарлаж байна. Одоогийн байдлаар Италийн Засгийн газрын өр ДНБ-ий 118 хувь буюу 2,2 тэрбум евротой тэнцэж байгаа аж.

Э.Од    

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж