Нийслэлд автозамын засварын ажил хийгдэж буйтай холбоотойгоор 100 айлаас Сансрын ШТС руу өгсдөг хос гүүрний нэгийнх нь автозамын хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн хязгаарласан билээ. Харин өнөөдөр өглөөнөөс эхлэн нэг гүүрийг нь хоёр урсгалтай болгожээ. Ингэснээр хоёр урсгалын бүх машин нэг эгнээгээр явж байгаа учир тухайн хэсгийн замын хөдөлгөөнд нэлээд ачаалал үүсээд байна. Гүүрний засварын ажил ирэх есдүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм.
Д.ЖАРГАЛ