Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагад амиа хорлосон таван хэрэг бүртгэгдсэн байна. Энэ талаар “Нийгмийн толь” сонинд мэдээлснээр Төв аймгийн Баянчандмань суманд оршин суух 20 настай эрэгтэй Б өөрийгөө боомилж нас барсан байна. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багт оршин суух 22 настай эрэгтэй И нь гэрийнхээ тоононоос боомилжээ. Ховд аймгийн Манхан суманд оршин суух 26 настай эрэгтэй Б өөрийгөө буудаж амь насаа хохироосон бол, Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршин суух 30 настай эрэгтэй Г, Чингэлтэй дүүргийн XV хороонд оршин суух 29 настай эмэгтэй Э нар өөрсдийгөө боомилж нас баржээ. Уг хэргүүдийг харьяа цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна.
Э.САР