МҮОНТ-ийн уран бүтээлчид олон ангит ээлжит, шинэ киноныхоо зураг авалтыг эхлүүлжээ. Тэд энэ удаад Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийнхөнтэй хамтран “Огцом эргэлт” олон ангит кино бүтээж байгаа юм. Энэ бүтээлээр дамжуулан монголчуудын дунд түгээмэл дэлгэрч байгаа чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг таван гол өвчнөөс сэргийлэх мессеж түгээхээр зураг авалтын талбарыг зорьжээ. Одоогоор киноны зураг авалт 50 хувьтай үргэлжилж байгаа аж.
Кино зохиолыг “Хэцүү анги”, “Тусгай салаа”-гаар үзэгчдийг байлдан дагуулсан зохиолч А.Амарсайхан бичсэн юм байна. Харин ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюсерээр Л.Эрдэнэтуяа, ерөнхий зураглаачаар Б.Чинбат нар ажиллаж байгаа бол киноны гол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран болон залуу жүжигчид тоглож байгаа гэнэ. 30 ангит “Огцом эргэлт” кино ирэх намраас МҮОНТ-ээр үзэгчдийн хүртээл болох нь ээ.
Г.ДАША