УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна. Түүгээр АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээрт орох ажлын хэсэг байгуулах зэрэг асуудал хэлэлцэж байгаа ажээ.
Үүний дараа 14.30 цагаас УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга, МАХН–МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлгэхээр зарлаад байна.
Д.ОЮУН