
“Алтаргана” наадамд Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа 600 гаруй Буриад үндэстэн оролцох аж. Тус наадмыг БСШУЯ, Орос-Монголын нийгэмлэг, “Монголын Буриадын сан” холбоо зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулдаг ба нийт 21 номинациар шилдгээ тодруулах юм. Тус наадамд “Нюанс” хамтлаг урилгаар очиж, дуулах юм байна. Анх Хэнтий аймагт Буриад дууны уралдаанаар гараагаа эхэлж байсан тус наадам өдгөө Буриад үндэстний хэмжээнд хүсэн хүлээдэг томоохон наадам болтлоо хүрээгээ тэлжээ.
Г.ДАША