Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүх хурлын танхимд болно. Түүний хэргийг Нийслэлийн шүүх өнгөрсөн зургадугаар сарын 26-нд шүүх байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар ийнхүү хойшилсон юм. Шүүх хуралд шүүгчээр Б.Батцэрэн, улсын яллагчаар М.Сүхчулуун, өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжаа, Ц.Дарьжав нар оролцох аж.
Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн тавдугаар сарын 7-нд Э.Цасчихэрт төрийн албан хаагчийн эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял оноосон. Мөн ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасах шийдвэр гаргаад байгаа юм.
Д.ЖАРГАЛ