Умард Солонгос армийн командлагчаа огцруулав

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Умард Солонгос армийн командлагчаа огцруулав

Умард Солонгос армийн ерөнхий командлагч Ри Ён Хогийн оронд  Хён Ён Чолыг томилсон талаар тус улсын мэдээллийн агентлаг уламжилжээ. KCNA-гийн мэдээлснээр Ри Ён Хогийн эрүүл мэндийн байдлаас болж албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэнэ. Түүнийг огцруулж, армийн шинэ командлагч томилох шийдвэрийг Умард Солонгосын төрийн дээд албаны хүмүүс гаргасан аж. Гэвч Умард Солонгосын удирдагч Ким Чен Ирыг нас барсны дараа түүний хүү Ким Чен Унд төрийн эрх мэдлийг шилжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Ри Ён Хог огцруулсан нь ажиглагчдын гайхашралыг төрүүлж байгаа гэнэ. Армийн удирдлагыг өөрчилсөн нь Ким Чен Ун зэвсэгт хүчин дэх нөлөөгөө бэхжүүлж буйн шинж гэж зарим шинжээчид таамаглаж байна.

Умард Солонгосын армийн огцорсон командлагч Ри Ён Армийн төв комиссын дэд дарга байсан бөгөөд Хөдөлмөрийн намын дээд удирдлагад өндөр албан тушаалд томилогдох магадлалтай байжээ. Ри Ён Холыг Армийн командлагчаар Ким Чен Ир гурван жилийн өмнө томилсон аж. Тэрбээр олон нийтийн арга хэмжээнд Ким  Чен Ирыг байнга дагалдан явдаг байсан юм. Ри Ён Хог Умардын залуу удирдагчийн хамгийн ойрын хүрээллийн хүн гэж таамаглаж байсан ч түүнийг ийнхүү огцруулсан нь тус улсын улс төрд дотооддоо зөрчилтэй буйг харуулж байна гэж ажиглагчид бичиж байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж