Увс аймгийн Тэс дэх гааль орчмын газар нутагт долдугаар сарын 15-нд хүчтэй салхи шуурсны улмаас зургаан гэр нурж, байшин барилгын дээвэр хийссэн байна. Мөн цахилгааны шонгийн моднууд гэмтэж, хугаран, дизель цахилгаан үүсгүүр эвдэрч, доголджээ. Одоогоор хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж буй ажээ.
Аймгийн онцгой байдлын албаныхан ослын газарт шуурхай ажиллаж байна.
Э.САР