Өсвөрийн тамирчдыг хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Өсвөрийн тамирчдыг хүлээн авна

ОХУ-ын Саха улсад болсон “Азийн хүүхдүүд” олон улсын V наадамд амжилттай оролцсон Монголын өсвөрийн тамирчдыг өнөөдөр 11.00 цагт Биеийн тамир, спортын газарт хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ажээ.

Долдугаар сарын 4-15-нд болсон олон улсын спортын V наадамд оролцсон Монголын тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан юм. Спортын 18 төрлөөр өрнөсөн тус наадамд Монголын баг 103 тамирчны бүрэлдэхүүнтэй 16 төрөлд өрсөлдсөн. Ингээд есөн алт, есөн мөнгө, 24 хүрэл, нийт 42 медаль хүртсэн амжилтаар шар тивийн 26 орноос багийн амжилтаар гуравдугаар байрт шалгарсан билээ. Тэд өчигдөр орой эх орондоо хөл тавьсан юм.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж