“Шударга ёс” эвсэл АН-тай хэлэлцээрт орно

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвсэл АН-тай хэлэлцээрт орно

УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр орой МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэ талаар УИХ дахь тус эвслийн бүлгийн дарга, эрхэм гишүүн Д.Тэрбишдагваас тодрууллаа.

-Өчигдөр орой АН-ын даргаас танай эвслийн нэр дээр бичиг илгээсэн юм байна. Ямар агуулгатай бичиг хүргүүлсэн бэ?

-АН-ын дарга Н.Алтанхуягаас манай эвслийн нэр дээр өчигдөр орой мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлд “АН-аас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн холбогдох заалт, АН-ын ҮЗХ-ны 39 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн Хамтарсан Засгийн газар байгуулах саналаа хүргүүлж байна” гэсэн байсан.

УИХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж  эрх бүхий гишүүд томилсон байна. Ажлын хэсгийн даргаар гишүүн Х.Баттулга, гишүүдэд Ц.Баярсайхан, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нарыг томилсноо мэдэгдсэн. 

-Танай эвсэл ажлын хэсгээ хэзээ байгуулах вэ?

-Өнөөдөр эвслийн бүлэг хуралдаж, ажлын хэсгээ байгуулна. Тэгээд АН-ын ажлын хэсэгтэй хэлэлцээрт орно.

                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж