“Valentino” Катарын гэр бүлийн эзэмшилд

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

“Valentino” Катарын гэр бүлийн эзэмшилд

Италийн “Valentino” загварын ордныг Катарын эзэн хааны гэр бүл 858 сая орчим ам.доллараар худалдаж авсан байна. Тэдний удирдлага дор байдаг “Mayhoola” хөрөнгө оруулалтын групп цаашид загварын ертөнцөд нөлөө бүхий байр суурь эзлэх зорилгын хүрээнд ийнхүү Италийн тансаг зэрэглэлийн загварын ордныг өөрийн болгосон гэнэ. Хагас зууны түүхтэй “Valentino” брэнд өвөрмөц, цор ганц загвараараа алдартай, ялангуяа эмэгтэй хувцас, даашинз нь дэлхийд зартай билээ.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж