Грек гэрээгээ эргэн харахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Грек гэрээгээ эргэн харахыг шаардав

Европын холбоотой байгуулсан зээлийн гэрээг эргэн харахыг грекчуудын ихэнх зөв гэж үзжээ. Олон нийтийн санал асуулгаар иргэдийн 74 хувь нь шинэ гэрээ байгуулахын төлөө байна. 

Reutersсо хүрээлэнгээс  явуулсан олон нийтийн санал асуулгын дагуу  нийт оролцогчдын 74 хувь нь Европын холбоо, Европын төв банктай байгуулсан зээлийн гэрээний нөхцөлийг шинээр хийх хэрэгтэй гэснийг MRB дамжуулжээ. Тэдний 64 хувь нь олон улсын зээлдүүлэгчид Грект шинэчлэл хийх илүү цаг өгнө хэмээн найдаж байна гэв.

Санхүүгийн тусламж үзүүлсний хариуд Грек төсвийн хатуу хэмнэлт хийх үүргийг авсан байв. Өдөө тус орон дэлхийн дайнаас хойших түүхэндээ хамгийн хүнд болох хямралтай учирч таван хүний нэг нь ажилгүй байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж