АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн аппарат энэ талаар зөвлөлдөх уулзалт хийж байна. Харин химийн зэвсгийг хааш нь зөөж буй талаар мэдээлэл хомсхон байгаа юм. Химийн зэвсгээ зөөн шилжүүлж байгаа гэсэн мэдээллийг Сирийн Засгийн газар үгүйсгэсэн байв.
Хэрэв тэр нь үнэн хэрэгтээ хийгдэж байгаа бол химийн зэвсгийг зөөх гол шалтгаан нь юу вэ? Америкийн албан тушаалтнуудын нэг нь ийм зэвсгийг босогчдын гарт алдахгүйн тулд зөөж байж болох талтай гэж хэлэв. Өөр нэг хувилбараар Ассад тийм зэвсгийг босогчид эсвэл энгийн иргэдийн эсрэг хэрэглэж магадгүй. Цэргийнхэн химийн зэвсгээ барууны тагнуулын хараанаас нууж байна гэж ч үзэж болох юм. Гэхдээ түүнийг хэрэглэх нь цэргийнхэнд өөрсдөд нь хор хөнөөл авчирч болох юм.
Өнгөрсөн тавдугаар сард америкчууд холбоотнуудын хамт Иорданд Сирийн химийн зэвсгийг хяналтдаа авахын тулд хээрийн сургууль хийсэн байв. Мөн тэр сард босогчдын нэгэн толгойлогч химийн зэвсгийн нөөцөд хяналтаа тогтоохыг нэн тэргүүн зорилго гэж үзнэ гэсэн байлаа.