УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр орой болтол хуралдаж, эвслийн Засгийн газар байгуулах асуудлыг хэлэлцэн ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсгийн ахлагчаар эрхэм гишүүн Х.Баттулгыг томилсон байна. Гишүүдээр УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нарыг сонгон баталжээ.
Уг ажлын хэсгийнхэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс байгуулах ажлын хэсэгтэй хамтран эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар хэлэлцээрт орох юм байна.
Д.ОЮУН