Мадоннагийн дэлхийн аялан тоглолтын Германд тоглосон хэсэг саяхан Кельн хотноо төгсгөлөө хийсэн байв. Оросын телевизийн хөтлөгч Андрей Малахов дуучин бүсгүйн 15 мянган дэмжигчдийн дунд байгаад Мадонна Украиныг шүүмжилснийг сонссон байна.
Америкийн поп хатагтайн “MDNA” гэх дэлхийн тойрсон тоглолтын Германы хэсэг Кельнд төгсгөлөө хийсэн ба хоёр долоо хоногийн дотор Мадонна Берлинд хоёр удаа тоглолт хийв. Түүний тоглолтуудын талаарх ололт амжилт, алдаа дутагдлыг шүүмжлэгчид дурдаснаас гадна дуучин эмэгтэйн дохио зангаа, хэл яриаг дэлгэрэнгүйг дамжуулав.
Дуучин бүсгүй Кельн хотноо хийсэн тоглолтынхоо үеэр Ойрхи Дорнодод энх тайван тогтоохыг уриалсан байв. Стамбул хотноо дуучин хөхөө нүцэглэснийг олон сэтгүүлчид Туркийн эмэгтэйчүүдийн эрхийн талаарх тэмцлийг дэмжсэн хэмээн бичив. Германд тэрээр Украиныг шүүмжлэхээр шийдсэн байлаа. “Хэрэв та нар миний фэнүүд бол бусдын үзэл бодолд тэвчээртэй байх ёстой. Та нар Иранд, Украинд, Францад юу болоод байгааг харцгаа?!” хэмээн поп хатагтай тоглолтынхоо үеэр фенүүддээ хэлсэн байна.
Андрей Малахов юунд нь гайхав?
Түүний тэгж хэлснийг концерт дээр нь ирсэн Оросын телевизийн нэртэй хөтлөгч Андрей Малахов анхаарч Twitter сүлжээний хуудсандаа тэр талаар мэдээлсэн байна. “Киев, бэлэн бай!” гэж тэр анхааруулав. Украины нийслэлд поп од наймдугаар сарын эхээр тоглолтоо хийнэ. Иран, Украины талаарх хэлсэн үгийг нь орос хөтлөгч шууд ойлгосон ч дуучин Францын талаар яагаад тэгж хэлснийг дуучин төдийлэн ойлгосонгүй.
Гэхдээ тэр хожим энд тайлбараа хийж чадав. Мадоннагийн тойрон тоглолт Францын сонгуулиас хоёр долоо хоногийн дараа эхэлсэн ба сонгуулийн гуравдугаарт, үндсэрхэг үзэлтнүүдийн төлөөлөгч Марин Ле Пен орсон байв. Мадонна завгүй байснаас сонин уншиж, телевиз харж амжаагүй дэг хэмээн орос залуу шоглон хэлжээ.
Хамгийн шилдгийг Мадоннад!
Тэр шоглолд үнэний хувь байж болох юм. Аялан тоглолтынхоо явцад Мадонна нэг хоноод л тоглолтой байгаа. Хамгийн орчин үеийн видео, дуу гэрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, буудаг солигддог тайзтай, шилдэг бүжигчидтэй энэ асар том шоу 53 настай одоос бие сэтгэлийн тэнхээ, сахилга батыг шаардаж байгаа. Энэ бүгдийн үр дүн нь дэлхийн шоу бизнесийн бүхий л трэндыг агуулсан концерт нь болж байна.
Поп од сүм хийдийг өдөөсөн өөрийн уламжлалд үнэнчээр үлдсэн байна. Тэр заримдаа сексийн утгатай дохио зангаа хийнэ. Гэхдээ зарим үед түүний эротик нь инээдэмтэй харагдахаар байлаа. Жишээлбэл, тэрээр “Like A Virgin” гэх хуучин хитээ шинээр дуулахдаа өөрийн хамтлагийн хоёр дахин дүү залуусаар үсээ сүлжүүлэн “анхны шүргэлтийн” тухай өгүүлж байв.
Хуучин хитийг нь мэдэх фэнүүд нь танхимаас дагалдан дуулж байсан нь концертынхоо ихэнхийг фонограмаар эсвэл бэк-дуучдын идэвхтэй оролдлогоор найруулсан дуучинд чухал биш байв. Гэхдээ гуч давсан фэнүүд нь сэтгэл дүүрэн үлджээ.