Ховд аймгийн статистикийн газраас гаргасан дүн мэдээгээр 2012 оны эхний хагас жилийн байдлаар том малын зүй бус хорогдол 15179 байна гэжээ. Энэ талаар Үндэсний мэдээ сонинд мэдээлснээр дээрх хорогдолоос Булганд 2800, Буянтад 2328, Мянгадад 1660, Үенч суманд 1360, Манханд 1004 том мал хорогдсон мэдээлэл байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад малын зүй бус хорогдол 23112 малаар буурчээ. Харин өвчнөөр хорогдсон малын тоо 507 байгаа нь өнгөрсөн оныхоос 340-өөр нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Харин тариалалт амжилттай хийгдэж, өнгөрсөн сарын 16-ны байдлаар үр тариа 323.9, төмс 1038.2, хүнсний ногоо 859.8, малын тэжээлийн ургамал 541.4 га талбайд тариалсан байна. Тухайлбал, Ховд сум 458.0 га-д төмс тариалсан бол, Дарви сум 123.7 га-д үр тариа, Манхан сум 165.0 га-д малын тэжээлийн ургамал, Буянт сум 242.5 га-д төмс, хүнсний ногоо тариалжээ.