УИХ дахь АН-ын бүлэг хуралдахаар Төрийн ордны Б танхимд цугларч байна. Өнөөдрийн хуралдаанаар эвслийн Засгийн газар байгуулах тухай, улс төрийн аль хүчинтэй эвсэх талаар болон одоогийн байдлаар эвсэх санал тавиад байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөлтэй хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэнэ.
Үүний дараа шууд өнөө оройноос “Шударга ёс” эвсэлтэй эхний хэлэлцээрт орохоор төлөвлөөд байна.
Д.ОЮУН