АН-ынханд ИЗНН-аас хамтрах хүсэлт ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

АН-ынханд ИЗНН-аас хамтрах хүсэлт ирүүлжээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэд, хэдэн зарчмын шийдлийг гаргасны дотор Засгийн газрыг байгуулахдаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаас гадна ИЗНН-ын асуудлыг авч хэлэлцэх шийдвэрт хүрчээ. Учир нь ИЗНН-ын зүгээс Ардчилсан намыг Засгийн газар байгуулан ажиллахад хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн З.Энхболдын тайлбарласнаар бол МАН-аас бусадтай хамтрахад Ардчилсан нам бэлэн байгаа гэж мэдэгдлээ.

Ямар ч байсан 16.00 цагт Ардчилсан намын бүлэг хуралдахаар болоод байна. Түүгээр ажлын хэсэг байгуулах асуудлыг ярилцахын зэрэгцээ ИЗНН-ын асуудлыг ч хэлэлцэх юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж