
Өнгөрсөн лхагва гаригт буюу өчигдөр нийслэлд 77 эх амаржиж, 42 хүү, 38 охин дуу хадаан мэндэлж, ээж аавыгаа баярлуулжээ. Үүнээс Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 25 эх амаржсаны 13 нь хүү, 14 нь охин, нийслэлийн нэгдүгээр амаржих газарт 21 эх амаржсаны 12 нь хүү, ес нь охин байжээ. Харин Хоёрдугаар амаржих газарт 17 эх амаржсанаас есөн хүү, найман охин, гуравдугаар амаржих газарт 14 эх амаржсанаас найман хүү, долоон охин мэндэлжээ.
Д.Долгор