Наадмын өдрүүдэд дөрвөн хүн живж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Наадмын өдрүүдэд дөрвөн хүн живж амиа алджээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд усанд осолдож, амиа алдсан дөрвөн хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд оршин суух 42 настай эрэгтэй Э, Булган аймгийн Хангал сумын Хялган тосгонд оршин суух 28 настай эрэгтэй М, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвд оршин суух 23 настай эрэгтэй Б, Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтай гэх газар 35 настай эрэгтэй Б усанд осолдож, амиа алджээ.

Иргэд амралт зугаалгаар явахдаа голын ойр орчим архидан согтуурсан,  санамсаргүй болгоомжгүйгээс усанд осолдох тохиолдол ихэсч буйг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж