-Наадмын өдрүүдэд ачаалал хэр байсан вэ?
-Нийслэлийн Онцгой байдлын газар баяр наадмын өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүргээ гүйцэтгэлээ. Баяр наадам болон амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын нийт 42 дуудлага ирсэн. Тодруулбал, Объектын гал түймрийн 12, гал түймрийн зөрчлийн дөрөв, эрэн хайх, аврах ажиллагааны 11, зам тээврийн осол хоёр, усанд автсан талаар 13 дуудлага тус тус ирсэн байна.
-Иргэд золгүй байдлаар амь насаа алдсан тохиолдол гарсан уу?
-Нэг хүн үерийн усанд автаж, голын усанд хоёр, аянганд цохиулж нэг хүн,нийт дөрвөн хүн золгүй байдлаар амь насаа алдсан. Мөн 32 иргэнийг аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын аюулаас авран хамгаалсан.
-Туул голын ойр орчим завьтай эргүүл гарч байгаа юу?
-Нийслэлийн Аврах салбарын бүлгийн бие бүрэлдэхүүнийг Туул голоор завьтай усан эргүүлийг энэ сарын 10-15-ны өдрүүдэд Гачууртын Хар усан тохой, Баянзүрх, Яармагийн гүүр гэсэн маршрутаар 2 хэсэг гарган ажиллуулсан. Манай ажилчид усанд осолдох аюултай газруудад санамж, сэрэмжлүүлгийн самбар байрлуулж, голын эрэг дээр амарч байгаа иргэдэд анхааруулга өгч, санамж сэрэмжлүүлгийн хуудас тараах ажлыг зохион байгуулсан байгаа.