АН-ын ҮЗХ-ны 39 дүгээр хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар УИХ-ын даргаар эрхэм гишүүн З.Энхболдыг, Ерөнхий сайдаар АН-ын гишүүн Н.Алтанхуягийг сонгохыг 100 хувийн саналаар дэмжсэн нь гол үр дүн байв. Мөн эвслийн Засгийн газар байгуулах асуудлыг яаравчлах нь зүйтэй гэжээ Өнөөдөртөө багтаж эвсэл байгуулах хүчинтэй хэлэлцээрт суух хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ хүчин нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байна гэдгийг дэмжжээ. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж эдгээр асуудлыг хэлэлцэх ажээ.
Мөн шаардлагатай үед ҮЗХ-г хуралдуулахад гишүүд бэлэн байх ёстой гэдгийг АН-ын удирдлага анхаарууллаа.
Д.ОЮУН