Жулия Робертс Хавайд амарчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Жулия Робертс Хавайд амарчээ

Жулия Робертс гэр бүлийн  хамт Хавай арал дээр амарчээ. Алдарт кино од Хавайн үзэсгэлэнт жижиг арлуудын нэг Кауаид нөхөр Дэни Модер таван настай хүү Хенри, ихрүүд болох Hazel, Phinnaues нарын хамт өнгөрсөн долоо хоногт ирсэн гэнэ. Тэрбээр охинтойгоо далайн эрэг дээр явж байгаад гэрэл зурагчдын хараанд өртжээ.
 
Хосууд энэ сарын 4-нд хуримын 10 жилийнхээ ойг Мексикт тэмдэглэсэн байна. Жулиягийн гэр бүл одоогоор Лос Анжелосийн Малибу хотод амьдардаг бөгөөд хүүхдүүд нь тус хотын сургуульд суралцдаг аж.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж