Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 39 дүгээр хуралдаанаар гишүүд нь Засгийн газрыг байгуулахдаа МАХН-МҮАН-ыг “Шударга ёс” эвсэлтэй хамтрах асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар гар өргөн дэмжиж, тогтоолоо баталлаа. Ингэснээр өнгөрсөн хугацаанд олон нийтийн дунд өрнөсөн Ардчилсан нам “Шударга ёс” эвсэлтэй нэгдэхээс буцах вий гэсэн болгоомжлолд нэгмөр хариулт өгч чадлаа.
Харин одоо Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин илтгэл тавьж байна. Тэрбээр хууль болоод шүүхийн байгууллагыг хэрхэн шинэчлэх тухай асуудлыг хөндөж буй юм. Хуралдаан нээлттэй горимд шилжээд байна.
Г.Дарь