-Засгийн газрын ордны ойролцоох замыг хаана гэсэн. Ямар хугацаатайгаар хаах вэ?
-Засгийн газрын ордны баруун талын хэсэг буюу Жуулчны гудамжаас хойш Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх 200 орчим метр замыг засварлахаар болсон. Үүнтэй холбоотойгоор дээрхи хэсгийн замын хөдөлгөөнийг энэ сарын 17-ны 00 цагаас 24-ны 00 цаг хүртэл долоо хоногийн хугацаатай хаана.
-Яг ямар засварууд хийгдэх вэ?
-Дээрхи хугацаанд газар доорхи инженерийн байгууламжид бороо усны, цахилгаан инженер шугам сүлжээний, зам засварын ажил гээд иж бүрэн засвар хийгдэнэ.
-Зам засварын ажилд хэдэн төгрөг зарцуулагдаж байгаа вэ?
-Сүхбаатарын гудамжны хоёр орчим километр замыг гурван тэрбум төгрөгөөр засварлахаар болсон. Замын хөдөлгөөнд ачаалал үүсэхээс сэргийлэн хэсэгчлэн засч байгаа юм. Өмнө нь Сүхбаатарын талбайн баруун талын уулзварын 500 орчим метр засмалыг засварласан. Энэ ажлыг дуусахаар дараагийн хэсгийг засна. Замын ажлыг гүйцэтгэж байгаа байгууллага нь хоёр жилийн баталгаат хугацаа өгсөн.