Увсын асуудлыг шийдэхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Увсын асуудлыг шийдэхийг шаардлаа

Төрийн ордонд болж буй Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар яг одоо Увс аймагт болсон УИХ-ын сонгуулийн будилааны талаар хэлэлцэж байна. ҮЗХ-ны гишүүд энэ талаар ширүүхэн байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд илэрхий луйвар хийсэн МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэн татуулах ажлыг Ардчилсан намын удирдлагууд яагаад хийхгүй байгааг асууж байна. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг харин энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаад луйвар хийсэн, мөнгө тараасныг нь тогтоовол Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэн татуулах ажлыг хийнэ гэдгээ амлажээ. Харин ҮЗХ-ны гишүүд нэгэнт илэрхий луйвар хийснийг гэрчлэх хангалттай бичлэг, баримтууд гарсаар байхад намын удирдлага асуудалд хойрго хандаж байна гэж шүүмжилж байна.

Дашрамд дурдахад, МАН-аас УИХ-ын 15 тойрогт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд мөнгө тарааж буй бичлэг, мөн Тариалан сумын 20 гаруй иргэд тэдний төлөөллийн хүмүүс 100 мянган төгрөг тараасныг эсэргүүцсэн гомдлыг Тагнуулын байгууллагад өгөөд байгаа юм.

Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж