Нийслэлд автозамын засварын ажил хийгдэж буйтай холбоотойгоор 100 айлаас Сансрын колонк руу өгсдөг гүүрний автозамын хөдөлгөөнийг хязгаарласан байна. Энэ тухай Нийслэлийн автозамын газрын хяналтын инженер Л.Мэндбаяраас тодрууллаа.
-100 айлын гүүрийг хэдэн хүртэл хаах вэ?
-100 айлын гүүрийг хэдэн хүртэл хаах вэ?
-Тэнд хос гүүр байрладаг. Эхний ээлжид бид өчигдөр 24.00 цагийн үед нэг гүүрийг нь хааж засварын ажлыг эхлүүлээд байна. Гүүрний засварын ажил төлөвлөгөө ёсоор ирэх есдүгээр сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ. Бид энэ гүүрээр илүү олон машин явуулахын тулд энэхүү ажлыг эхлүүлсэн.
-Гүүрийг өргөн болгоно гэсэн үг үү?
-Гүүрийг тэр чигт нь буулгаж, тулгуур дамнуургыг бүтнээр нь солино. Энэ гүүр зургаа орчим метр өргөн байсан бол 11метрийн өргөнтэй болгоно. Ингэснээр гурван эгнээгээр автомашинууд зорчино гэсэн үг.
-Нөгөө гүүрийг нь хэзээ засах вэ?
-Эхний гүүрийг засварлаж дуусмагц дараагийн гүүрийн засвар эхэлнэ.
Д.ЖАРГАЛ