Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан үргэлжилж байна. Тус хурлаар хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудлыг хэлэлцэж буй юм. Тодруулж хэлбэл, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтран Ардчилсан нам хэрхэн Засгийн газрыг байгуулах вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Үүний дараа УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин нар тус бүр илтгэл тавьснаар хурал өндөрлөх аж.
Харин Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулж, тус намын удирдлагууд 15.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр боллоо.
Г.ДАРЬ