Унаач хүү гэмтлээ даалгүй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Унаач хүү гэмтлээ даалгүй нас баржээ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын наадмаар Соёолон насны морь унасан 13 настай Т гэгч унаач хүү мориноос унаж, амь насаа алдсан хэрэг гарчээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэн эмчилж байсан ч тэрээр гэмтлээ даалгүй нас барсан байна.

Морин уяачдын холбооноос энэ жилийн наадмаар хурдан морь унаач хүүхдүүдийн хамгаалалтын 3000 орчим хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвчийг 40 мянган төгрөгөөр худалдаалсан. Уралдаанд оролцох үедээ талийгаач хамгаалалтын хувцас өмссөн байсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж