Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад дэвшүүлcнийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад дэвшүүлcнийг дэмжлээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дөнгөж сая намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг 100 хувь дэмжин баталлаа.

Ингэснээр УИХ-ын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн эрхмүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн улмаар УИХ-д оруулж ирэх болж байна. Гэхдээ Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан дуусах болоогүй, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газраа хэрхэн байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн шийдэл гаргах юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж