Тэрбээр 24 настай бөгөөд анхны хүүхдийг тээж байгаа билээ. Дуучин Адель 2011 оны тавдугаар сараас 2012 оны тавдугаар сарын хооронд нийт 35 сая ам.долларын ашиг олсон байна.
Ингэснээрээ тэрбээр жагсаалтын шилдэг аравт багтаж зургадугаар байранд жагссан байна.
Харин энэхүү жагсаалтыг дуучин Тейлор Свифт 57 сая ам.долларын ашиг олж, тэргүүлсэн бол тавд эрэгтэй алдартнуудаас ганцхан Жастин Бибер багтжээ. Энэхүү жагсаалтын эхний тавд Рианна, Лэди Гага, Кэти Перри нар орсон байна. Энэ жагсаалтыг алдартнуудын цомог, концерт, кино болон зар сурталчилгаанаас олсон орлогыг нь үндэслэн тодруулдаг ажээ. “Twilight” киноны одод болох Кристен Стюарт, Роберт Паттинсон нар мөн энэхүү жагсаалтын шилдэг аравт багтсан байна.
Дуучин Аделийн “21” цомог нь өнгөрсөн жил 17 сая гаруй хувь борлогдож, дэлхийн хамгийн их борлуулалттай цомгоор шалгарсан билээ. Энэхүү цомог нь зөвхөн Их Британид л гэхэд дөрвөн сая хувь борлогдсон байна. Мөн энэхүү цомог нь түүнд зургаан “Grammy”, хоёр “Их Британийн”, хоёр “Ivor Novello”-гийн шагналуудыг авчирчээ.
Ингээд шилдэг арвыг танилцуулъя:
- Дуучин Тейлор Свифт 57 сая ам.доллар
- Дуучин Жастин Бибер 55 сая ам.доллар
- Дуучин Рианна 53 сая ам.доллар
- Дуучин Лэди Гага 52 сая ам.доллар
- Дуучин Кэти Перри 45 сая ам.доллар
- Дуучин Адель 35 сая ам.доллар
- Жүжигчин Кристен Стюарт 34.5 сая ам.доллар
- Рэппэр Лил Уэйн 27 сая ам.доллар
- Жүжигчин Tэйлор Лотнер 26.5 сая ам.доллар
- Жүжигчин Роберт Паттинсон 26.5 сая ам.доллар