Улсын Онцгой комиссын хуралдаан яг одоо Шадар сайдын өрөөнд болж байна. Тус хуралдаанаар үер усны гамшигтай холбоотой асуудал хөндөгдөж буй юм.
Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр хүн амиа алдаж, авто зам эвдэрч сүйджээ. Зарим аж ахуйн нэгжүүд ихээхэн хохирол амссан тухай мэдээлэл ч байгаа аж. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Орхон аймгийн Онцгой комиссынхон өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд одоо хотыг сэргээн босгох ажлыг хийж буй юм байна.
Г.ДАРЬ