Өдрөөс өдөрт таблет хэрэглэгчдийн тоо өсч, хамгийн өрсөлдөөнтэй зах зээлээр нэрлэгдэх болоод байгаа билээ. Тиймээс Gartner таблет хэрэглэгчдийн дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ.
Уг судалгаагаар таблет хэрэглэгчдийн топ 5 хэрэглээг тодруулжээ. Үүнд:
1. Цахим шуудан- 81 хувь
2. Шинэ мэдээ мэдээлэл унших 69 хувь
3. Цаг агаарын мэдээ шалгах- 63 хувь
4. Олон нийтийн сүлжээ сайт ашиглах- 62 хувь
5. Тоглоом тоглох 60 хувь
Мөн хэрэглэгчид таблетаар цахим ном унших нь персонал компьютер болон гар утсаар уншихаас илүү хялбар, эвтэйхэн байдаг гэж хариулсан байна.
Харин таблет хэрэглэх хамгийн оргил цаг нь ажлын өдрүүдийн өглөө байдаг нь тогтоогджээ.
Хамгийн сонирхолтой нь та гэрийнхээ аль өрөөнд таблетаа хамгийн их хэрэглэдэг вэ гэсэн асуултад зочны өрөөнд 87 хувь, унтлагын өрөөнд 65 хувь, гал тогоонд 47 хувь гэж хариулжээ.
Н.НАРАН