Японд үерийн улмаас 26 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Японд үерийн улмаас 26 хүн амиа алджээ

Японы өмнөд зүгт өчигдөр буюу ням гаригт удаан хугацаагаар үргэлжлэн орсон аадар борооны улмаас 26 хүн амиа алдсан тухай орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.

Ням гаригийн өглөө онцгой байдлын албаныхан  үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, бороо намдсаны дараа тэдгээр хүмүүс орон гэртээ эргэн ирсэн байна. Гэвч уулнаас их хэмжээний мод унаж зам хаасны улмаас олон мянган хүмүүсийг  үерийн аюулаас аврахад ихээхэн хүндрэл учирчээ.

Японы Kyodo мэдээллийн агентлагийн мэдээлснээр тус улсын зүүн өмнөд хэсгийн  Фукуока арал дээр орших Яме хотын 3,000 иргэн орон гэргүй болоод байгаа аж. Орон нутгийн албаныхны мэдээлж байгаагаар тус хотын ихэнхи зам тэр чигээрээ үерт автсан гэнэ. Японы Засгийн газрын албаныхан нисдэг тэргээр үерт автсан хүмүүст хоол хүнс тараан, тусламж хүргэсэн байна.

Орон нутгийн онцгой байдлын албанаас мэдээлснээр үргэлжлэн орсон аадар борооны улмаас амиа алдсан хүмүүсийн зургаа нь Японы Кюсю арлын  хойд хэсгийн оршин суугчид, үлдсэн нь Кумамото, Оита хотын иргэд байжээ. Хохирогчдын ихэнхи нь 70-80 насны ахмад настнууд байсан аж.

Түүнчлэн нутгийн баруун хэсэгт л гэхэд орсон тундсын хэмжээ 3,5 инч буюу 90 миллметрт хүрсэн байна. Албаныхны мэдээлж байгаагаар Японы нилээд эртний хотуудад тооцогддог Киото арал дээр орших Камеока хотын 100 барилга байшин үерт автсан аж.

Японы цаг уурын хүрээлэнгээс аюул ард хоцорсон ч нутгийн зарим хэсгүүдээр бороо үргэлжлэн орох төлвтэй байна хэмээн анхааруулжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж