Хариуцлагатай уул уурхайн тайланг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Хариуцлагатай уул уурхайн тайланг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан сая сэтгүүлчдэд Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх санаачлагын тайлан номыг танилцууллаа.

Байгалийн баялагтай орнуудын өмнө түүнийг хэрхэн зүй зохистой ашиглах талын асуудал байнга тулгардаг. Монгол Улс ийм орны тоонд орсон. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: 2010 онд Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх санаачилга дэвшүүлжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын, ялангуяа хөгжиж байгаа орнуудын талархал дэмжлэгийг хүлээсэн гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэллээ. Мөн онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг санаачлагыг ажил хэрэг болгох үүднээс Улаанбаатарт Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь сэдэвт олон улсын анхдугаар уулзалтыг зохион байгуулжээ.

Энэ ажил цаашид хүрээгээ тэлж Ази, Африк, Латин Америкийн 10 гаруй оронд уг сэдвээр дугуй ширээний уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Ерөнхийлөгчийн санаачлагын хүрээнд Монгол болоод бусад улс орны туршлага судалгааны тайланг эмхэтгэн Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх санаачлагын тайлан номыг монгол хэлээр хэвлэн гаргажээ.

Энэ номд уул уурхайн гэрээнүүдийг хэрхэн хэрэглэх, хувьцаа эзэмшигчид уул уурхайн төсөл хэрэгжүүлэх явцад яаж оролцох, маргаан гарвал зохицуулах арга, анхаарч үзэх гол зүйлүүдийн талаар тусгасан байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж