
Б.Ширэндэв агсанд зориулж төв талбайнхаа урд зургаан метр өндөр хөшөө бүхий цогцолбор нээжээ. Мөн “Далай ван” коллежийг түүний нэрэмжит болгож, аймгийнхаа музейд түүний нэрэмжит танхим байгуулсан байна. Б.Ширэндэв агсны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод зохион байгуулав. Уг хуралд ОХУ, БНХАУ, Болгар, БНСУ, БНЧУ-ын шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд хүрэлцэн ирж оролцжээ.
Мөн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд, их эрдэмтэнтэй хамтран ажиллаж байсан Ч.Дагвадорж гуай, Шинэ-Идэр сумын сургуулийн багш Д.Туваанжав нар оролцож сонирхотой илтгэл тавьсан байна.
Э.САР