Хоёр Суданы тэргүүнүүд уулзжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Хоёр Суданы тэргүүнүүд уулзжээ

Өмнөд Судан болон Хойд Суданы Ерөнхийлөгчид өнгөрсөн дөрөвдүгээр сар хилийн будлианы улмаас үүссэн зөрчлийг эцэс болгосноос хойш анх удаа уулзжээ. Хойд Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир Этиопийн нийслэлд болсон Африкийн  холбооны чуулга уулзалтан дээр Өмнөд Суданы анхны Ерөнхийлөгч Сальваторе Кииртэй зэрэгцээ суудалд суусан байна.

Өмнөд Судан улс жилийн өмнө  Суданаас тусгаар тогтносон билээ. Гэвч хоёр орны хооронд шийдвэрлээгүй олон асуудал үлдсэн байна. НҮБ-ээс тэдэнд наймдугаар сарын хоёрон гэхэд маргаантай асуудлаа шийдвэрлэх эцсийн хугацаа өгчээ.

Тэдний хоорондох шийдвэрлэгдээгүй асуудлууд нь хилийн зааг болон газрын тосны орд болон тээвэрлэлтийн үнийн талаарх санал зөрөлдөөн, улсын өрийн асуудлууд  юм. Хоёр Суданы Ерөнхийлөгчид Этиоп  нийслэл Аддис-Абебад болсон энэхүү уулзалтын үеэр юу ярьсан нь  тодорхойгүй байгаа ч уулзалтын төгсгөлд хоёр Ерөнхийлөгч хоорондоо гар барьсан байна.

Энэхүү уулзалтын үеэр Африкийн холбооны төлөөлөгч хоёр орны Засгийн газар газрын тосны ялгаатай байдал болон хилийн заагийг НҮБ-н товлосон хугацаанаас өмнө шийдвэрлэхийг шаарджээ. Энэ хоёр эрхэмүүд өмнө нь нэгдүгээр сард мөн Африкийн холбооны чуулга уулзалтын үеэр уулзаж байжээ. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж