
Тухайлбал, үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2011 оны гүйцэтгэлээр, оны үнээр 11087.7 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4891.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 2673.2 тэрбум төгрөг буюу 31.8 хувь, зэрэгцүүлэх үнээр 729.1 тэрбум төгрөг буюу 17.5 хувиар өссөн байна. Харин дотоодын нийт бүтээгдэхүүнийг эцсийн ашиглалтын аргаар тооцоход 2011 оны гүйцэтгэлээр тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4910.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 2708.6 тэрбум төгрөг буюу 32 хувь, зэрэгцүүлэх үнээр 727.5 тэрбум төгрөг буюу 17.4 хувиар өсчээ.
М.УЯНГА
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин