НЗДТГ-аас энэ жилийн баяр наадмыг “Цэвэр цэмцгэр наадна” хэмээн урилсан. Тиймээс ч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд хогийн сав хангалттай сууурилуулсанаас гадна сайн дурын 500 ажилтанг цэнгэлдэхийн орчимд ажиллуулсан байна. Мөн 40 ширхэг био бие засах газар суурилуулж, 70 хогийн сав цэнгэлдэхэд тойруулж тавьсан байна. Наадмын маргааш л гэхэд төв цэнгэлдэх хүрээлэнгээс 27 тонн хог гарсан байна. Түүнчлэн 40 ширхэг био 00-оос 15 тонн бохирыг соруулан авчээ.
Д.Жаргал