Үндэсний их баяр наадмын дараа буюу 7-р сарын 14-нд “Цагаан шонхор” аялал жуулчлалын баазад зэвт харвааны тэмцээн боллоо. Уг наадмыг “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван таван жилийн өмнө санаачлан харваачдын баяраар уламжлал болгон зохион байгуулдаг аж. Харваачид тэмцээний явцад зэвт сумаар арьсан бөмбөгийг харваж онох бөгөөд цорын ганц ялагчид нь 10 сая төгрөгний шагналтай юм. Энэхүү харваанд Хэнтий аймгийн харъяат спортын мастер харваач Ч.Амарболд түрүүлсэн. Түрүүлсэн харваачид Ч.Энхтайван 10 сая төгрөгийг бэлнээр нь өгсөн юм. Мөн удаах байруудыг хоёр саяас таван зуун мянган төгрөг хүртэл байлсан аж.
Ш.БАДМАА
Эх сурвалж: www.topmedee.mn