
Япон улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Уичиро Нива Гадаад харилцааны сайд Коичиро Гэнбатай уулзаж, арлын эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэх төлөвтэй байна. Тэрбээр Бээжинд эргэж ирэх нь ч тодорхойгүй байгаа аж.
Дяоюйдао буюу Сэнкаку арал нь БНХАУ, Японы маргаантай газар нутагт ордог юм. Япон улс тус арлыг 1895 оноос эзэмшсэн гэж үздэг бол БНХАУ-ын зүгээс Дяоюйдаог 1783, 1785 оны Японы газрын зурагт Хятадын газар нутаг хэмээн заасан гэж сануулдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа тус арал АНУ-ын хяналтад байсан ч 1972 онд Японд шилжүүлжээ. Харин Тайвань болон эх газрын Хятад энэ арлыг япончууд хууль бусаар эзэмшиж байна гэж үздэг аж.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"