Өндөг авахад юу анхаарах вэ ?

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Өндөг авахад юу анхаарах вэ ?

Сайн өндөг ялгаж авах амаргүй. Өндөг авахдаа та яаж сонгодог вэ? Цагаан уу бор уу?, том уу, жижиг үү? , органик  уу эсвэл үгүй юу гэдгийг хардаг.
Гэвч энэ бол зөвхөн өнгөц дүгнэлт. Бид та бүхэнд хүмүүсийн дунд нийтлэг байдаг ташаа  ойлголтын талаар тайлбарлан хүргэж байна.

Буруу ойлголт 1. Бор өндөг цагаанаас өөр.
Ялгаа нь гэвэл өндөгний хатуу хальсний өнгө өөр. Энэ нь ердөө өндөглөгч тахианы өдөөс хамаардаг аж. Цагаан өд, залаатай тахианы өндөг цагаан, хар өдтэй, улаан тахианы өндөг бор байдаг. Эдгээрийн аль нь ч бусдаасаа илүү сайн биш.  
 
Буруу ойлголт 2. Гадуур их гүйдэг тахианы өндөг илүү том.  
Мэдээж тахиа тэр бүр байранд байхгүй. Илүү том гэдэг нь харьцангуй ойлголт. Мөн өндөгний савны шошгон дээр байдаг “гормонгүй”,”антибиотек хэрэглээгүй” зэрэг тайлбарууд нь ямар ч утгагүй зүйл юм.      
Буруу ойлголт 3. Органик өндөг илүү сайн.   
Тийм байж болно. Гэхдээ энэ нь тахианы хоолноос шалтгаалдаг. 100 хувь органик хоолоор тэжээсэн тахианаас ийм өндөг гардаг. Пеннийн их сургуулиас явуулсан судалгаагаар өвс болон шавьжаар тэжээсэн тахианы өндөгөнд омега 3 болон E,A мөн ховор тохиолдолд D витамины хэмжээ их байгааг тогтоосон байна..
 
Буруу ойлголт 4. Өндөгний цагаан буюу өндөг орлуулагч бол хальсгүй өндөг юм. Ихэнх бүтээгдэхүүнд нягтруулагч, витаминууд, өнгө амт оруулагч заримдаа халуун ногооны найрлага байдаг. 450 гр өндөг орлуулагч 12 ширхэг өндөгтэй харьцуулахад хэмжээ нь бага байдаг.  Өндөг орлуулагчид зарим нэг нэмэлт найрлага байдаг ч муу зүйл байхгүй гэнэ. Гэхдээ худалдаж авахаасаа өмнө шошгыг нь уншихаа мартуузай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж