Өнөөдөр 11.00 цагаас АН-ын ҮЗХ-ны хуралдаан болно. Түүгээр шинэ төр, засгийг эмхлэх, эвслийн Засгийн газар байгуулах зэрэг асуудлууд хэлэлцэнэ.
УИХ-д АН-аас шинээр сонгогдсон гишүүд, ҮЗХ-ны гишүүд одоо Төрийн ордонд цугларч байна. Мөн АН-ын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Н.Алтанхуяг, УИХ-ын даргад нэр дэвшээд буй эрхэм гишүүн З.Энхболд, бүлгийн даргад нэр дэвшсэн эрхэм гишүүн Д.Эрдэнэбат нар уулзаж буй мэдээлэл байна.
Энэ хуралдаанаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэн батлах асуудлыг хэлэлцэх бололтой. Одоогийн байдлаар ерөнхий нарийн бичгийн даргад АН-ын нарийн бичгийн дарга нарын нэгийг сонгох бололтой байна. Хамгийн магадлалтай нь АН-ын нарийн бичгийн дарга Ц.Жадамба байгаа бололтой.
Д.ОЮУН