Хүний хөгжил сангаас эх орны хувь хишгийг 2010-2012 онд иргэдэд сар бүр бэлэн мөнгө, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр олгосон. Мөн 2012 он хоёрдугаар улирлаас эхлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг олгох ажлыг эхлүүлсэн билээ.
Хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтэй 1,5 сая иргэн бүртгүүлсэн бөгөөд үүний санхүүжилтыг хувьцаа авах хүсэлтэй аж ахуй нэгжүүдээс бүрдүүлэх юм. Зургадугаар сарын байдлаар хувьцаа авах хүсэлтэй аж ахуй нэгжүүдээс 3,8 тэрбум төгрөгийн төлбөрийг төвлөрүүлсэн байна. Аж ахуй нэгжүүд болон иргэд хувьцаагаа болон төлбөрөө дансанд нь орсон эсэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны http://www.mswl.gov.mn/ сайтнаас шалгах боломжтой юм.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Сангийн яамнаас цаашид энэхүү эх орны хувь хишиг болох бэлэн мөнгө, хувьцаа олгох ажлыг тасралтгүйгээр үргэлжүүлэх тухай албаныхан мэдээлж байна.