
12 дахь олимпдоо оролцохоор бэлтгэлээ базааж буй Монголын үндэсний шигшээ багийн тухайд 29 тамирчны бүрэлдэхүүнтэй, дээр нь паралимпийн наадамд зургаа, нийт 35 тамирчин Лондонд өрсөлдөнө. Баг тамирчдын түрүүч болох байт, хөнгөн атлетик болон буудлагын тамирчид хэдийнэ эх орноосоо мордсон бол боксынхон 19-нд Лондонг зорих гэж байна. Олимпийн хөтөлбөрийн дагуу Монголын багийн салхийг хагалах дээрх тамирчдын араас жүдогийнхон 25-нд хилийн дээс алхах ажээ.
Лондонгийн олимпийн наадамд оролцох Монголын багийн хуваарийг ЭНД дарж татаж авна уу.